Цэцэг дэлгэрэм өгөөжит цагаар
Цээжний гүнд өнгөрснийг бодогдуулж
Цөнгөө түрж хотлыг ундаалсан
Цэнхэрлэн харагдах тэлмэн нуураа
Ажаад суухад аньсаганд нулимстай
Амин зүрхний хайртай нуураа
Хариас айлчилсан хунгийн сүрэг
Хайлан уярч цэнгэн жаргадаг
Хальж одсон хайртай аав минь
Хамгаас түрүүнд бодогдоод байна даа
Ажаад суухад аньсаганд нулимстай
Амин зүрхний хайртай нуураа
Vхаант буурал аавын минь дүр
Давалгаан дундаас тодрон харагдаад
Санаж сэрэх хорвоо гээд
Саваагүй хүү дээ шивнээд байхымаа
Ажаад суухад аньсаганд нулимстай
Амин зүрхний хайртай нуураа
Post a Comment