Хорьж болохгүй 20 нас, yeah yeah
Хорьж болохгүй 20 нас
Хорьж болохгүй 20 насыг хорьж болохгүй
Зарим зүйлийг хичээл номноос хайж олохгүй
20-той байгаа дээрээ холион бантангий нь холино
21 хүрэхээрээ хүүхэд байхаа болино
Намайг битгий загнаач
Намайг битгий тагнаач
Хүсэл мөрөөдөл зүрх сэтгэлийг минь чагнаач
Би хүүхэд биш гэхдээ том хүн биш
20 настай байна гэдэг тийм амархан биш
Ингэж болохгүй бас тэгж болохгүй
Хамгийн аймар юм нь гадуур тэнэж болохгүй
Өөрийн эрхгүй үеийн хөөрхөн залууд дурласан ч
Жирэмсэн болно гэж ээж надад уурласан
Ээж та 20 насыг тойрч биш дайрч гарсан
Миний насан дээр аав таныг ч гэсэн найрч явсан
Чөлөөт цагаа чөлөөтэй өнгөрүүлье тэгэх үү?
Хорьж болохгүй 20 насан дээрээ байгааг хэлэх үү?
Дх: Нартайд цув өмсөнө, бороонд борломоор
Хүссэн бол хиймээр байна
Why you хориглох me
Та нар know me
Хорьж болохгүй 20 настай би
16,18 хамгийн гоё нь 20 нас
Уйтгарлаж бүү суу инээж хөөрч баяс
Хаашаа ч юм хамаагүй хашгирч орилж гүймээр
Хэнээс ч хараат бус тийм л газарлуу нүүмээр
20 насанд би чамайг орхихыг хүсэхгүй байна
Хоногийн 24 цагт юу ч хийж хүрэхгүй байна
Яагаад ч юм бүү мэд гэртээ сууж болохгүй
Насанд хүрээгүй учир клуб орж болохгүй
Ганган хувцастайгаа найзуудтайгаа зугаалах сайхан
Гадаа цуглаад суугаад буу халах сайхан
Хотын гудмаар зугаалаад үеийнхэнтэйгээ танилцаад
Дугаараа солилцоод фэйсбүүкээр харилцаад
Дуртай зүйлээ хийгээч дурласан бол хэлээч
20 насыг мэдрээч дахиад олдохгүй хэзээ ч
Юм үзэж нүд тайлая зүгээр суухаа болъё
Амьдралын олон салаа замаас явах замаа олъё
Дх: Нартайд цув өмсөнө, бороонд борломоор
Хүссэн бол хиймээр байна
Why you хориглох me
Та нар know me
Хорьж болохгүй 20 настай би
Хамт байгаа ч 20 нас минь
Хаашаа чи яарна вэ?
Хайр дурлал инээд хөөртэй
Яасан их таарна вэ?
I wanna be 20 нас баймаар байна
I wanna be forever young and free
Дх: Нартайд цув өмсөнө, бороонд борломоор
Хүссэн бол хиймээр байна
Why you хориглох me
Та нар know me
Хорьж болохгүй 20 настай би
Post a Comment