Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Дөлгөөн ~ Шинэ жил

Халуун зунаар хүмүүс хайртай хүнээ олдог
Харин бидний хайрын түүх өвөл эхлэдэг
Халтирч унаад од ширтээд хэвтэж байхад
Хажууханд минь чи намайг хараад инээж байсан
Уурлаад босоод явахад араас минь уучлалт гуйж
Дугаар асууж гэрийн үүд хүртэл дагаж гүйж
Дугаараа өгөөгүй ч нэрээ чамд хэлсэн
Бидний хайрын түүх ингэж эхэлсэн
Цонхны минь доор шинэхэн цасан дээр
Томоос том зүрх дунд нь миний нэр
Гадаа хичнээн хүйтэн байсан ч хамт алхана
Гараас чинь зүүгдээд гудамжаар гулгана
Зөөлөн хаялах цасан доор хийсэн анхны үнсэлт
Чи минь миний өвлийн өвгөнөөс гуйсан хүсэлт
Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл хамт байна
2 оны зааг дээр хамт ирлээ хайрт минь

Дх: Шинэ жил ирлээ шинэхэн цас орлоо
Бүгдээрээ дуртай
Хайр дурлал дүүрэн хуучин оноо үдлээ
Бүгдээрээ баяртай
Чамтай цуг байх надад хамгийн том бэлэг
Өвлийн өвгөнөөс юу ч хүсэхгүй ээ
Хайрт минь олон жил чи бидний урд байна

Даарсан намайг төөнөх чиний минь дулаахан харц
Хасах гучин хэмийн хүйтнийг тэсэн давах цорын ганц гарц
Чам руугаа яаран хайрын дуугаа аялана
Захиалсан юм шиг цасан ширхэг дээрээс хаялана
Бидний дээрээс хаялана

Дх: Шинэ жил ирлээ шинэхэн цас орлоо
Бүгдээрээ дуртай
Хайр дурлал дүүрэн хуучин оноо үдлээ
Бүгдээрээ баяртай
Чамтай цуг байх надад хамгийн том бэлэг
Өвлийн өвгөнөөс юу ч хүсэхгүй ээ
Хайрт минь олон жил чи бидний урд байна /2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2