Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариунаа - Аавдаа

Бууриар эсгэсэн нутагт минь
Буурал тоонот минь байгаа даа
Буцаад үлээх салхинд нь
Аавын минь үнэр шингээстэй дээ

Зэгс гүжүүлсэн аавын минь бараагаар
Зэрэглээ нь хүртэл өөрийгөө чимнэ ээ

Зөөлөн шиврэх бороонд нь
Зүүн хацар минь чийгтэнэ дээ
Зөнгөөрөө сэмрэх сэтгэлийг минь
Аавын минь ухаан тайтгаруулна даа

Үрдээ үлдээсэн аавын минь ерөөлөөр
Үүлээс үүл ирж надаас дайжна аа
Хүүгээн ивээсэн аавын минь буянаар
Хүний хорвоо өөрөө л өнгөжнө өө

Амин халуун залбиралд минь
Аавын минь сүр байгаа даа
Ачдаа ярих үлгэрт минь
Аавын минь үнэр шингээстэй дээ

Нас бүүвэйлсэн аавын минь хайраар
Наран хүртэл өнгөө нэмнэ ээ
Намайгаа аргадсан аавын минь хайраар
Наран хүртэл өмгөө нэмнэ ээ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2