Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариунаа - Алгын чинээ үр минь

Хуруун чинээхэн хонгорхон үр минь дээ
Хувьсхан заяаны наран минь дэ
Энх мэнд л өсвөл дөө хө
Ижийнх нь жаргал энэ л шүү дээ
Алгын чинээ алдрайхан үр минь дээ
Амин насны наран минь дээ
Амар мэнд л торнивол доо хөө?
Аавынх нь жаргал тэр л шүүдээ хөө
Аав л ээжий бидэн хоёртоо
Амьд эрдэнээс өөрцгүй
Алгын чинээхэн үр минь дээ
Тохойн чинээхэн торомгорхон үр минь дээ
Тоотой насны наран минь дээ
Бие биенээ түшвэл дээ хөө
Бидний жаргал мөнх л шүү дээ
Аав л ээжий бидэн хоёртоо
Амьд эрдэнээс өөрцгүй
Алгын чинээхэн үр минь дээ
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2