Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариунаа - Чи миний амьдрал

Өчнөөн жил ханилсан ч
Өчигдөрийн бороо шиг шинэхэн
Өнгө тунамал зүрхэн хайр минь
Үлгэрийн цэцгийн шивнээ
Үнэнч миний амраг
Үзэсгэлэнт чи миний хайрын домог
Хайрын минь алтан завьяа
Хань минь чи наддаа л ганцхан
Үдлээд буух энэхэн орчлонд
Үрийн тэнгэртэй хайрын домог
Чи миний амьдралын минь баяр жаргал
Олон жил ханилсан ч
Оройн болзоо шиг шинэхэн
Омог бардам зүрхэн хайр минь
Онгодын минь ундарга
Огторгуйн солонго
Орчлонд чи миний хайрын оргил
Хорвоогийн ховорхон заяа
Хонгор минь чи наддаа л ганцхан
Шүүдэрийн дусал ариухан чи минь
Шүтээн бүхний хайрын оргил
Чи миний амьдралын минь гэгээн гуниг

Дх: Чи миний хайр ертөнцийг тольдох гэгээн мэлмий
Би чиний амьдралд тэмүүлсэн зүрхний чинь уянга
Бидэн хоёрын хайр ханьсахын жаргал амьд домог
Бие биедээ ууссан (өглөөний шүүдрийн мөнгөн дусал)*2

Насаараа ханилсан ч
Намрын сар шиг шинэхэн
Намуун уянга зүрхэнд хайр минь
Алхам ч холдохын зайгүй
Аз жаргалын шувуухай
Амраг чи миний тэнгэрийн сахиус
Биений минь бүтэн заяа
Гэгээн чи минь наддаа л ганцхан
Зүрхэнд шингэсэн дурлалын бурхан
Зөөлөн тэврэх чиний үнсэлт
Чи миний амьдралын минь хайрын шүтээн

Дх:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2