Ариун ариун гэхэд анхны хайр шиг ариухан нь хаана байна
Хайрлан хайрлахгүй юм бол халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү
Ахиад хэзээ ч эргэхгүй ээ алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ анхны хайр минь ээ хайр минь анхны хайр минь ээ
Эмзэг эмзэг гэхэд анхны хайр шиг эмзэгхэн нь хаана байна
Энхрийлж энхрийлэх юм бол хайруу өвлөөр ч хайрын цэцэг дэлбээлдэг юм шүү
Ахиад хэзээ ч эргэхгүй ээ алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ анхны хайр минь ээ хайр минь анхны хайр минь ээ
Үүрдийн үүрдийн гэхэд анхны хайр шиг үүрдийнх нь хаана байна
Нартад нандигнах юм бол насны энгээр ч хайрын цэцэг мөнхөрдөг юм шүү

Post a Comment