Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр санагдах юм
Амин нөмөр бараагий тань санаад л байна
Будагсуусан хацраа үнэрлүүлмээр бодогдох юм
Гунигийн сүүдэр үрээс чинь хурдан үргэнэ дээ
Аавдаа би хурдхан очоод үнсүүлмээр санагдах юм
Ачлахын үнэн үгийг тань үгүйлээд л байна
Бодолд бүдэрсэн духаа өгөөд үнэрлүүлмээр л байна
Бүүдгэр зовлон үрээс чинь түргэн холдоно доо
Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийн минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь
Аавдаа би түргэн очоод үнсүүлмээр санагдах юм
Ашдын жаргалд түшгийг тань үгүйлээд л байна
Тэнгэр аавдаа сэтгэлээ дэлгээд үнэрлүүлмээр л байна
Тэгэж л миний зүрхэнд минь наран мандана даа
Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийн минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь
Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийн минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь...
Post a Comment