Мандаж гардаг наран шингэнээ
Манантайгаа хоёулаа хө
Мартагдашгүй гурван жил болсон болов чиг
Мансуурах нойрондоо хоёулаа хө
Ургаж гардаг наран шингэнээ
Уулын цаагуур орохнээ дээ хө
Уулзалгүй гурван жил болсон болов чиг
Унтах нойрондоо хоёулаа даа хө
Зүүн хойноос үүлэн гарвал
Зүсэр бороо орох нээ хө
Зүйрлэшгүй гурван жил болсон болов чиг
Зүүд нойрондоо хоёулаа хө
Post a Comment