| Хүнийг хайрлах сайхан сэтгэлийг |
| Хүний ёсоор чамдаа би өгссөн |
| Хайрын энэхэн ариухан үгээр |
| Хонгор чи минь наддаа итгээч |
| Зуран дурсамж ариун өдрүүддээ |
| Зугаалж явсанаа эргээд дурсаач дээ |
| Зуслангийн тэр сайхан үеүүддээ |
| Замхарч чи минь одоо гэж үү дээ |
| Хайрлаж явсан тэр л өдрүүдийг |
| Хайрт минь чи минь эргээд дурсаач дээ |
| Хамтдаа явсан тэр л өдрүүдээ мартлаа гэж үү дээ |
| Зуны бороотой тэр өдрүүдээ |
| Зугаалж явсанаа эргээд дурсаач дээ |
| Зуурдын биш үүрдийн дурлалд минь |
| Сайхан чи минь наддаа итгээч дээ |
| Чамтай байсан тэр л өдрүүдийг |
| Хайрын сэтгэл хэзээ ч мартаагүй ээ |
| Чамайг хайрласан энэхэн сэтгэл минь |
| Өнгөц нэгэн шохоорхол биш байжээ |
| Чамтайгаа байсан тэр өдрүүдийг |
| Хайрын сэтгэл хэзээ ч мартаагүй ээ |
| Хонгор чиний минь хөөрхөн аашинд |
| Миний сэтгэл эрхгүй л уярчээ |
| Хайрлаж явсан тэр л өдрүүдийг |
| Хайрт минь чи эргээд дурсаач дээ |
| Хамтдаа явсан тэр л өдрүүдээ мартлаа гэж үү дээ |
| Чамтай байсан тэр л өдрүүдийг |
| Хайрын сэтгэл хэзээ ч мартаагүй ээ |
| Чамайг хайрласан энэхэн сэтгэл минь |
| Өнгөц нэгэн шохоорхол биш байжээ |
Post a Comment