Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Lumino feat. Маралжингоо - Заримдаа

Заримдаа би чамайг уурлуулж гомдоодог тэрийгээ нуухгүй
Санамсаргүй хэлсэн ч дотроо тэгэж бодож яваагүй
Би төгс эр биш алдаж эндэж бухимдуулдаг
Харин чи минь надад төгс өдөр бүр өөртөө дурлуулдаг

Хүн дурлахаараа найрагч болдог гэдэгт би итгэдэг
Залгах болгонд тасдаад ямарч хариугүй намайг шийтгэдэг
Тэгэх бүрт өөрийгөө хараан зүхдэг тэр хамаагүй одоо
Чи хэнээс ч илүү миний хувьд номер нэг

Тиймээ би зөрүүд хэнээс ч илүү гөжүүд
Миний хэлсэн үгнүүд хар дарсан зүүдүүд
Уйлах хэрэггүй энэ бүхэн ард өнгөрч хоцорсон
Сэтгэлээ нээгээд ярилцаач нүд минь худлаа хэлэхгүй

Хэрэггүй цааш би чамайг тэвчихгүй нь гэж хэлээд
Цааш харан алхаад дотроо бачуурсан ч
Намайг үзэн ядаагүйг би мэднэ
Хамт өнгөрүүлсэн хором бүрт би
Хайрыг мэдэрч зах хязгааргүй жаргалд умбана

Би чамаас дурлал ирэхийг хүлээж
Шөнө нойр минь хүрдэггүй гэвч
Чамайг тэврээд бүхнийг мартдаг
Би ганцхан чамд хайртай гэдгийг
Зөвхөн чамайг сонгосныг чи мэднэ тайвшир ярилцаач

Заримдаа би ядаргаатай байдаг тэрийгээ хүлээн зөвшөөрч байна baby
Хэдийгээр уурлаад хоёр тийшээ харан суусан ч maybe
Daily but энэ удаад цэг тавьж чадаагүй
Хоёрдогч сарын маргаан болсныг ойлгож байна baby
Гэхдээ болсон бүхэнд намайг уучлаарай
Цагийн юмыг цагт нь шийдэж чадаагүйд намайг уучлаарай
Гуйж байна, гуйж байна надад итгээч
Болсон бүхнийг мартаач baby

Би чамайг өдөр нь харуулддаг
Би чамайг шөнө нь зүүдэлдэг
Чи чи шөнө намайг санадаг уу үгүй л болов уу
Би ямар ихээр санадагийг чамд ямар их хайртайг
Цаг хугацаа харуулна
Бурхан бидэнд юу бэлдсэнийг хүлээнэ

Би чамаас дурлал ирэхийг хүлээж
Шөнө нойр минь хүрдэггүй гэвч
Чамайг тэврээд бүхнийг мартдаг
Би ганцхан чамд хайртай гэдгийг
Зөвхөн чамайг сонгосныг чи мэднэ тайвшир ярилцаач

Заримдаа хоёул эсрэг тийш нь
Асуудал гарвал бүр таг тийш нь
Буруугаа чихдэг хажуудахдаа
Гэм нь биш юм зан нь ийш нь
Хөтөлж гараад энэ юу хожив
Бидний сэтгэл улам холдов
Үүний тухай ихийг бодов би гэсэн үзэл байнга ноёлов
Заримдаа би дурсана тэр нэгэн эхлэл үеийг
Ярихдаа одоо бол бүр яриа сүүлдээ хэрүүл болдог гэдгийг
Яасан лалрын харьцаа юм бэ
Чөтгөр лүүгээ тонил цаашаа гэж бодож суухдаа
Чамайг хайрласан хэвээр над руу нэг хардаа

Хамтын амьдрал зохион гэдэг тэвчээр шаардсан урлаг
Учрыг нь олсон гэж бодовч амьдрал цаанаа бас л нууцлаг
Өшөө олон жил өнгөрөн юу болохыг хэлж сайн мэдэхгүй ч
Чамайг гэсэн миний хайр байхыг би сайн мэднэ

Хэрэггүй цааш би чамайг тэвчихгүй нь гэж хэлээд
Цааш харан алхаад дотроо бачуурсан ч
Намайг үзэн ядаагүйг би мэднэ
Хамт өнгөрүүлсэн хором бүрт би
Хайрыг мэдэрч зах хязгааргүй жаргалд умбана

Дахилт: x4
Би чамаас дурлал ирэхийг хүлээж
Шөнө нойр минь хүрдэггүй гэвч
Чамайг тэврээд бүхнийг мартдаг
Би ганцхан чамд хайртай гэдгийг
Зөвхөн чамайг сонгосныг чи мэднэ тайвшир ярилцаач
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2