Хэчнээн удаан хол зам туулаад
Чиний тухай бодсоор
Хаа хүрч зогсохыг минь чи надад хэлээч
Найдаж хэлсэн үгийг минь чи
Тэрхэн зуурт төгсгөл болгоод
Хэнэггүйхэн мишээлээ зүрхэнд сийлж одсон
Үүрд дотроо би хайрлаад
Дурсамж болгоод чамайг үдэх л байж
Үүнээс хойш би чиний
Мэндлээд өнгөрөх танил
Мэдээж чамд хайртай нэгэн
Өөрийг чинь би хайрлах ёсгүй байлаа гээд
Үргэлж санах чамайг
Мартаж чадахгүй
Хэзээ ч болихгүй
Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш
Өдрүүд урсаад
Шаналал хайлаад
Чамгүй өглөөг угтсаар
Хаашаа явсныг чинь хэлж мэдэхгүй
Хайрлаж дассан сэтгэлийг чи
Нандин үгсээр услахгүй ч
Санаандгүй таарч зөрөхдөө
Нэг л дотно мишээнэ
Өөр хэний ч өгөөгүй
Тийм л сайхныг
Өөр минь чи үлдээж
Зүүд юм шиг харц чинь
Хэзээд намайг сэрээнэ
Хэцүү ч нэг л дулаан
Өөрөөс чинь би
Хайр гуйхгүй ч
Харах бүртээ
Өнгөрч үлдсэн үедээ
Эргэн очих шиг
Эхнээсээ давтах шиг
Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш дээ
Үүрд дотроо би хайрлаад
Дурсамж болгоод чамайг үдэх л байж
Үүнээс хойш би чиний
Мэндлээд өнгөрөх танил
Мэдээж чамд хайртай нэгэн
Өөрийг чинь би хайрлах ёсгүй байлаа гээд
Үргэлж санах чамайг
Мартаж чадахгүй
Хэзээ ч болихгүй
Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш дээ
Хайртай гээд амьдрах биш дээ
Post a Comment