Харцанд чинь нялхарсан миний сэтгэл
Хайраар халгилсан миний зүрх
Хайлган урьхан хаврын тэр улирлыг
Дурсдаг шүү би дурсдаг
Дх:Чи бидний ариухан гэгээхэн
Цээжинд минь дурлалын аялгуу
Уяралтайхан эгшиглэнэ
Үргэлжид эгшиглэн эгшиглэнэ
Харамслыг бидэн хоёрт төрүүлээгүй учраас
Ханилахын заяаг төөрүүлээгүй болохоор
Хайр мэндэлсэн хаврын тэр улирлыг
Зүүдэлдэг шүү би зүүдэлдэг
Дх:
Халуун амиараа цэгнэх итгэл билээ чи
Хайр мөрөөдлийн гэрэлт тэнгэр минь
Дэлгэрсэн бид хоёрын амин улирлаа
Эргэх цагийг алтан үеээ
Эгэлгүй нандин хаврын тэр улирлыг
Үгүйлдэг шүү би үгүйлдэг
Дх: *2
Post a Comment