Эрдэнийн сувдаар үелзэн мяралзах
Эрэг далайн зөөлөн ус хөлийг мимь үнсэнз
Сэвэлзэх салхины үзүүр миами аялгуу
Сэтгэл булаам уянгатай эгшиглэнэ
Номин зэрэглээ үелзэн бvжиглэх
Номхон далайн цэнхэр ус үсийг минь илбэнэ
Анхилуун үнэрт дал модны сүүдэр дор
Алтан шаргал элс шаргалтана
Дх:
Өө, өө аста манана, миами
Өө, өө
Үзэсгэлэнт сайхан бүрдсэн миами арал дээр
Өнгө өнгийн цэцэгс алаглан харагдана
Уулзсан бүхэн найрсгаар инээмсэглэн угтана
Уянгат миами аялгуу зүрхэнд шингэн эгшиглэнэ
Учиртайхан харц намайг дагана
Харсан бүхэн хараа булаана
Халуун салхи хацрыг минь үнсэнэ
Чихний үзүүрт сэвэлзэх миами аялгуу
Чийглэг агаар хөлөглөн эгшиглэнэ
Нарны манан далайд уусна
Намуухан хөвөх онгоц цайран харагдана
Дал мод бүрх малгай дэгжин харагдаад
Далан хэлийн шувууд жиргэнэ
Дх:
Өө, өө аста манана, миами
Өө, өө:
Post a Comment