Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Миний замд

Танил болсон замаараа би алхаж явлаа
Модон сандал дээр танихгүй бүсгүй гунигтай харагдлаа
Нулимсыг чинь арчмаар санагдлаа
Учрыг нь мэдмээр бодогдлоо
Нуулгүй хэлэхэд би чамд татагдлаа
Дөхөж очсон боловч зориг минь хүрсэнгүй
Дэмий чиний урдуур худлаа баахан алхаж холхилоо
Гарт чинь байгаа тэр цаас
Гунигийн чинь сэдэв бололтой
Гутраад яахав чамд нулимс зохихгүй байна
ДХ: Би харьж явахдаа
Сэтгэлд чи л уяатай гарахгүй
Дахиад яг эндээ учирвал
Намайг чи минь хүлээж суугаарай
Хэрвээ би чамайг ингэж дэмий гомдоосон бол
Хэрхэвч өөрийгөө би уучилж чадахгүй байсан болов уу
Чи түүнийгээ гэсэн бодолтой
Би чамд дурласан бололтой
Битгий уйлдаа чи намайг нэг хараач
ДХ:Би харьж явахдаа
Сэтгэлд чи л уяатай гарахгүй
Дахиад яг эндээ учирвал
Намайг чи минь хүлээж суугаарай 

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Бидний лого 1

Бидний лого 1

Шилдэг дууны үг, шүлэгүүд

Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2