Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Meedee - Мишээл

Амьдрал учралын заяа
Өчигдөр оройны явдлаас хойш тайван байж чадсангүй
Аялуухан түүнтэй учруулсан
Өршөөгөөрэй намайг, ингэнэ гэж бодсонгүй
Алсын тэртээд хоцорсон ч
Өглөө нь би чамаас уучлал гуйхаар гүйгээд орж ирлээ
Амьсгаа даран дурсах юм даа
Чи тэгтэл бүх юм дууссан мэт над руу хөндий ширтлээ
Эгэл сэтгэлийг уярааж
Миний юмнуудыг багцалж тавьсан байна, шалан дээр
Тунгалаг ариун өнгөөрөө
Чи надад хэлэв, чамд цаг хугацаа хэрэгтэй гэж
Итгэл дурлал бэлэглэсэн
Гэвч бодлоо чи өөрчилбөл над руу эргээд ирээрэй
Тэр нэгэн дотно мишээл
Миний байх газрын хаяг утас чиний хаалган дээр

Мишээл

Энхрий ялдам чамайгаа
Чамгүйгээр ямар хэцүү байгааг чи мэднэ биз дээ
Эрхлүүлж энхрийлж би чадаагүй ч
Гэхдээ би ойлгож байна чамд бодох хугацаа хэрэгтэйг
Амин халуун сэтгэлээ
Би горьдоно чамайг бодлоо өөрчилнө удахгүй гэдэгт
Ам нээж хэлж амжаагүй ч гэлээ ч
Чи минь мишээсээр
Яагаад гэвэл би чамгүйгээр би унана харанхуй нүхэнд хонгор хайрт минь
Ус шиг урсан одох цаг хугацаа
Хүсэхгүй байна би ганцаараа байхыг хайрт хонгор минь
Улам чамайг холдуулсан
Төсөөлөхгүй байна би чамайг өөр хүнтэй хамт байхыг
Энэрэлт илчээ үлдээсэн
Гайхаж байна чамгүйгээр яаж өнгөрөөнө өдөр шөнийг
Ивээл дөлгөөхөн мишээл
Харамсан би чамаас холдож байгаадаа

Мишээл

Аялгуу болон эгшиглэж
Долоо хоног өнгөрлөө чи хариу өгсөнгүй
Айзам эгшигэнд чинь автахсан
Уучилдаг байсан гэтэл энэ удаа чи тэгсэнгүй
Солонго болон туяарч
Ганцаардаж байна яг чиний дуртай дуу Батчулууны
Сайхан өнгөнд чинь уусахсан
“Чамд би” гэдэг дууг санаж байна тэр чинь яг би
Улирах он цагийн эрхээр
Салхи татуулан чи өөр залуутай хажуугаар
Эргээд учирах тавилангүй
Зөрөн өнгөрөхдөө над руу ширтэв чи аажуухнаар
Ухаан санаанд минь гэрэлтсэн
Хожмын өдөр чи зөвхөн дурсамж болон хоцорсон
Тэр нэгэн дотно мишээл
Тааралдвал ахиад нэг чиний гэдэс харин томорсон
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2