Өглөө наран намайг
Орноос эртлэн босгож
Өдөр өдрийн гудамж
Угтан авч алхана
Хүн бүр нэг тийшээ
Хүслээ даган алхахад
Харин би яаралгүй
Хандсан зүгтээ алхана
Цэцэг барьсан залуу
Гуниг өвөртөлсөн бүсгүй чамтай би зөрнө
Зарлалын самбар
Захгүй урт гудамж
Дахилт:
Энэ бүхэнтэй би дандаа
Өдөр болгон учирсаар
Эргэх өдрүүдийн наранд
Эр хүн болж алхана
Өнгө өнгийн гэрэл
Өдөр шөнөгүй асна
Yргэлж уулздаг нөхөд минь
Уйдах завгүй алхана
Цаг хугацаа намайг
Зүүднээс сэрээн босгож
Өдөр өдрийн нартай
Хөтлөн авч одно
Танил хүн надаас
Гал асууж мэндлэнэ
Танихгүй хүн надаас цаг асууж зөрнө
Захидал өвөртөлсөн охин зам дээр зогсох цагдаатай зөрнө
Харанхуй гудамж хаалгагүй орц
Дахилт:
Post a Comment