Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ангирмаа - Миний дуу

Өчнөөн орой зөвхөн өөрийн тухай би
Чив чимээгүй гэрт бодолд автан хэвтлээ
Өнгөрсөн бүхнээ эргэн санахад одоо
Бүх л хүслээ гүйцээсэн шиг санагдана

Сэтгэлээр дуулснаа та бүгдэд зориулсан
Хувь заяанд баярлан амьдарч байна би
Бусдад зориулсан энэ бүхэн маань надад эргээд
Аз жаргал баяр цэнгэлийг авчирлаа

Дахилт:
Амьдрал намайг дуунд уяраажээ
Алд биеийг минь дуугаараа мялаах юм
Амраг хайрттай минь уулзуулж учруулсан
Амьдралын түшиг болсон тайздаа би хайртай
Надаар дүүрэн уянга дуунууд минь
Нэг л мэдэхэд намайг орхин одох вий
Зүрх сэтгэл минь нэг л эзгүйрчих вий
Зөвхөн би энэ тухай
Зөвхөн би энэ тухай бодох юм

Өчнөөн орой зөвхөн өөрийн тухай би
Чив чимээгүй гэрт бодолд автан хэвтлээ
Өнгөрсөн бүхнээ эргэн санахад одоо
Бүх л хүслээ гүйцээсэн шиг санагдана

Дахилт:
Амьдрал намайг дуунд уяраажээ
Алд биеийг минь дуугаараа мялаах юм
Амраг хайрттай минь уулзуулж учруулсан
Амьдралын түшиг болсон тайздаа би хайртай
Надаар дүүрэн уянга дуунууд минь
Нэг л мэдэхэд намайг орхин одох вий
Зүрх сэтгэл минь нэг л эзгүйрчих вий
Зөвхөн би энэ тухай
Зөвхөн би энэ тухай бодох юм
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2