Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Алтанцэцэг - Чи ирлээ чи буцлаа

Үг О. Ганочир
аяБ: Лхагвасүрэн

Цонхны цаана хатсан сарнай шиг
Цоожтой сэтгэлийн гүнд ганцаардаж
Алхам бүрд намайг хардсан
Амьдралын эргүүлэгт живсэн наддаа

Чи хавар болон ирлээ
Чи зун болон дэлгэрлээ
Чи намар болон гундлаа
Чи өвөл болон хагацлаа

Хөшигний цаана уйлсан намайг
Хөвөх саран бүлээцүүлэвч
Хуурамч инээд үргэлж дагаад
Хувирах амьдрал гашуун зовлонтой ч

Чи зүүд болон ирлээ
Чи дурлал болон дэлгэрлээ
Чи дуу болон эгшиглэлээ
Чи дурсамж үлдээн хагацлаа

Гэвч би алтан торонд дуулсан
Гэгэлзсэн мөнгөн шувуу юм
Аньсгандаа нуусан нулимс минь
Алчууранд минь шингээд хатсан юм
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2