Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсүх - Зүгээр л нэг хайрлаач

Яагаад чиний харц зүрхэнд минь энд асваа
Халуу шатан дүүгэх хүсэл минь чиний сэтгэл
Яагаад чиний үг зүрхний минь гүнд тусваа
Яг чиний өлмийд би уналаа гуниг минь үлдлээ

Дх: Зүгээр л нэг хайрлаач намайг
Зүрхийг минь харцаараа зүсээч
Чамаас өөрийг бодох бодолгүй болтол зовоо
Чамаас өөрийг хүсэх хүсэлгүй болтол уяраа намайг

Миний дурлал шиг гал халуун хайр гэж үгүй
Миний дурлал шиг гал халуун дурлал гэж үгүй хайрлаач намайг

Яагаад чиний дүр бодолд минь цуг нисвээ
Шүлэг болж ирлээ дуу болж уянгаллаа
Яагаад чиний хайр ахин дахин намайг өдөөнө вэ
Догдлол болж ирлээ дурлал болж зовоолоо

Дх:

Өдөр бүхэн дурласан бол тэр надад итгэх болвуу
Шөнө бүрээр зүүдэлсэн бол тэр надад ирэх болвуу
Цаг цагаар санасан гэвэл тэр хайрлаад уярах болвуу
Түүнийг яаж уяраах вэ зүрхийг яаж булаах вэ

Дх: Зүгээр л нэг хайрлаач намайг
Зүрхийг минь харцаараа зүсээч
Янаг хайрын сэтгэл чамаас хайрыг хүслээ
Яахын аргагүй мэдрээд байна бүүр шатаад байна зүрх минь

Хайртайгаа хэлмээр байна зүгээр л намайг хайрлаад өгөөч хонгор бүсгүй минь
Хайртайгаа хэлмээр байна хонгорхон бүсгүй минь дандаа чамайг санах юм би
Зөөлөн харцыг чинь


Yг,ая: Д Батсүх
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2