Бодол болон би зогсож байлаа
Бороо ороод дууссан байлаа
Тэртээ алсад солонго татна
Тэнгэрт ганц шувуу ниснэ
Тэр шувуу дээш хөөрөн хөөрсөөр
Цэг болон тэнгэрт ууслаа
Улаан наран үүлэн цаанаас гялсхийтэл гарч ирнэ
Дх:
Бүх юм сүнс нь устана
Би ч гэсэн салхи болон одно
Дуу өөрөө хоосон чанартай болохоор
Дурсамж болон чамд үлдээнэ
Чийг үнэртэн цэцэгс ургана
Цонхон дээр ялаа ирж суусан байлаа
Гадаа хүүхдүүд шуугин тоглоно
Ганцаараа би зогсоно
Дх:
Бүх юм сүнс нь устана
Би ч гэсэн салхи болон одно
Дуу өөрөө хоосон чанартай болохоор
Дурсамж болон чамд үлдээнэ
Дх:
Бүх юм сүнс нь устана
Би ч гэсэн салхи болон одно
Дуу өөрөө хоосон чанартай болохоор
Дурсамж болон чамд үлдээнэ
Post a Comment