Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болормаа - Ханийн аргамж

Ачиллаа ачиллаа гээд
Амрагийг минь яаж гүйцэх вэ дээ
Алдлаа алдлаа гээд
Чамаасаа яаж салах вэ дээ

Дэлгэрлээ дэлгэрлээ гээд
Дэлхийг яаж дүүргэх вэ дээ
Дэндлээ дэндлээ гээд
Чамаасаа яаж салах вэ дээ

Уйллаа уйллаа гээд
Хурмастыг яаж дүүргэх вэ дээ
Уйдлаа уйдлаа гээд
Чамаасаа яаж салах вэ дээ

Гэрэлтлээ гэрэлтлээ гээд
Ханийг минь яаж гүйцэхэв дээ
Гэнэдлээ гэнэдлээ гээд
Чамаасаа яаж салах вэ дээ

Тууллаа тууллаа гээд
Ертөнцийг яаж барах вэ дээ
Тунилаа тунилаа гээд
Чамаасаа яаж салах вэ дээ

Даслаа даслаа гээд
Ханийг минь яаж гүйцэхэв дээ
Даварлаа даварлаа гээд
Чамаасаа яаж салах юм бэ *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2