Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Номин - Хайрын шинэ жил

Янагын сормуус шиг цасан ширхэг дэрвэхэд
Ялдам үгс харцан дунд мэлмэрч
Зуур зуурхан гэгэн гуниг амтагдаад
Зуны шөнө шиг хайрын шинэ жил

Болор мөнгөн цасан ширхэг бударч
Болзоот залуус хос хосоороо
Замын эхэнд хөтлөлцөн алхаад
Залуу нас өөрөө хайрын шинэ жил

ДХ: Найзуудаа бүгдээрээ энэ цасан охидууд шиг
Намуун үдшийг доргитол бүжье
Хуучин шинэ он ихэрлэх цагаар
Хуримын зар ирэх шиг хайрын шинэ жил

Чиний үнсэлт өвлийн жавар үргээж
Чимээгүй хайлах цас нүд норгоно
Дун цагаан цасан хэлж амжаагүй үг
Дурлал чи өөрөө хайрын шинэ жил

Цал буурал өвлийн өвгөн дурласан юм шиг
Царайлаг охидын хацрыг үнсэнэ
Багт наадам дуу хуураар цалгиад
Баярын ширээ шиг шинэ жил ирлээ

ДХ:

Цаг хугацаа урсан одовч миний сэтгэлд дурсамж
Цасан ширхэг хөлөглөн ирнэ он жилийн зааг төрсөн өдөр шиг
Орчлон чи өөрөө хайрын шинэ жил

ДХ:


Үг: Ү.Хүрэлбаатар
Ая: Л.Балхжав
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2