Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Баясгалан - Төрийн цагдаа

Төвшин амгалан хуулиа дээдэлж
Төрийн ёсоо хүндлэн сахисан
Алдхан биеэ умартан зүтгэж
Амгалан энхий харуулд зогссон

ДХ: Эрийн хийморь хавыг гайхуулсан
Эрхт төрийн сүлдэт цагдаа
Мохож үзээгүй цог золбоо
Монгол төрийн чимэг цагдаа, Би цагдаа

Уулсын шүтээн сүлдээн дээдэлж
Ухаант өвгөдийн жудгийг сахисан
Голоос хайртай аавдаа эрхэлж
Голомт залгасан танхил хөвгүүн

ДХ:

Буцаж холдох хором бүгдийг
Бусдын төлөө угтаж үдсэн
Ханийн түшиг үрийн минь шүтээн
Хаан төрийн хийморь цагдаа

ДХ: *2


Үг: Н.Баянманх
Ая: Т.Найданжав
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2