Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Хурд - Алсын хараатай амьдрал

Шүүдрийн ус шиг ариухан байдаг сэтгэлт олны зураг минь
Сэлүүхэн голын урсгал шиг нэгэн зүгт оргилноо
Үүлс алсрах тэнгэрээ шүтсэн өнийн сайхан заншилаараа
Үйлс урмаар сэргээсэн өөдрөг олны сэтгэл юм

ДХ: Алсын хараатай амьдралд тэмүүлсэн
Анд нөхдийн сэтгэл шингэсэн
Амин насны булаг юм *2

Мөнхөд эргэх насан хүрдтэй бидний нутгийн тэнгэрээс
Уулс талаа тэтгэсэн хурын ариун дусалтай
Хүмүүн олны нэгэн сэтгэл хүсэх ирээдүйг бүтээсэн
Орчлонгийн дээд үрсийнхээ эрх жаргалыг бэлэглэсэн

ДХ: Алсын хараатай амьдралд тэмүүлсэн
Анд нөхдийн сэтгэл шингэсэн
Амин насны булаг юм *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2