Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

BX - Sweet girl

ДХ: Би явж байна чамруугаа хүлээгээч
Одоо тэрнийхээ царайг хармаар байна
Жаахан чи минь саатаач надтай
Одод мичдийн дор хамтдаа зогсмоор байна *2


Би гэрээсээ гараад явна чамруугаа yeah…
Бяцхан тэр минь яарч байгаа надруугаа
Эрхэлж наддаа туних гэтэл чи
Эгдүүтэй шүү миний girl…
Гоо үзэсгэлэнтэй тэрний минь өхөөрдөм
Булбарай хацарт нь гоёхон хонхорхой байдаг сан
Заримдаа тэрнийхээ инээмсэглэлийг нь би
Алсаас санахдаа Ooh baby
Амраг хайрын гашуун нулимс унагадаг шүү /girl/
Ахиад намайг орхихгүй шүү амлаач /please/
Гэр лүү чинь алхахдаа
Ганцхан чамайг санахдаа
Гэмгүй чамд дурлаж байна /Ooh/
Би чамайг хүсэж байна
Яг одоо гарж байна
Намайг юу ч зогсоохгүй


ДХ: Би явж байна чамруугаа хүлээгээч
Одоо тэрнийхээ царайг хармаар байна
Жаахан чи минь саатаач надтай
Одод мичдийн дор хамтдаа зогсмоор байна *2


Үлгэрийн юм шиг гоёмсог чимэг зүүлтээ чи зүүчихээд
Үзэсгэлэн гоо гэдгээ надад гайхуулна
Үргэлж амьдрал сайхан байдаггүй
Үнэнч хэвээрээ хүн байдаггүй
Гэхдээ би чамдаа үнэнч баймаар байна
Танхилхан тэрнийхээ тоглоом нь болмоор байна
Тоглож наадаад надаасаа холдохгүй
Заримдаа тэрний бяцхан гараас нь би атгачихаад
Амраг хайрын гашуун нулимс унагадаг шүү /girl/
Ахиад намайг орхихгүй шүү амлаач /please/
Чамдаа би очиж байна
Чанга тэврэхийг хүсээд байна
Час халуун хайр (хайр)
Би чамайг хүсэж байна
Яг одоо гарж байна
Намайг юу ч зогсоохгүй

ДХ: Би явж байна чамруугаа хүлээгээч
Одоо тэрнийхээ царайг хармаар байна
Жаахан чи минь саатаач надтай
Одод мичдийн дор хамтдаа зогсмоор байна *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2