Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Perfect - Учрал

Гэрэлт ертөнцийн саран мишээж
Гэгээхэн чи минь ирсэн
Урсгал дөлгөөхөн харцаар
Урдаас чи минь ширтээд
Уяхан хайраа наддаа өгсөн

Харанхуй шөнийн саран болсон
Хайлган сэтгэлтэй чи минь
Халуун дотнохон харцаар
Хайраа илчлэн ирэхэд
Хаврын цэцэгс уяран дуулна

ДХ: Уянгалаг сайхан хоолойг чинь санан байж
Учралт чамдаа би дуулъя
Хэзээ ч хувирашгүй энэхүү хайраар
Хорвоо дээр хоёул ханься

Шөнөд анивчих оддын дундаас
Шүлгээр хөлөглөн чи минь ирсэн
Зүүдний юм шиг учирсан даа
Зүйрлэшгүй чамайгаа магтъя

Үүрд чамдаа би итгэх болохоор
Үнэнч хайрын тэнгэр доор
Сэтгэл дулаахан охин чиний зөөлөн гарыг
Сарны туяанд атган зогсоно

Харанхуй шөнийн саран болсон
Хайлган сэтгэлтэй чи минь
Халуун дотнохон харцаар
Хайраа илчлэн ирэхэд
Хаврын цэцэгс уяран дуулна

ДХ:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2