Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

ACapella - Бүх ертөнц бидний дурлал

Яг тэгэхэд би чамдаа анх дурлаж байсан юм уу
Чи надтай мэндлээд инээхэд миний сэтгэл зүрх догдолсон
Тэгэхэд чи тэнгэрийн орны ихэмсэг гүнжхэн юм шиг
Дурлалдаа шатсан харцыг минь анзаарч харалгүйгээр зөрсөн

ДХ: Тэгэхэд чи надад татагдсан гэрэл болж сэтгэлд минь ассан
Ичингүйрэн улайн зогсоод үнсүүлэх гэж хүлээж л байсан уу
Миний харсан хамгийн энхрий цэцгий дэлбээ чи минь байсан
Эмзэг турьхан биеийг чинь илбэх салхи нь болон чамайгаа хайрлая

Яг тэгэхэд намайг чи шохоорхож байсан юм уу
Эгэл охины бардам зангаар түрүүлж гуйхыг минь хүлээсэн үү
Хонгор минь бидний хайр дурлалд хорвоо бүхэлдээ умбаад
Хайрын болзоонд хамтдаа саатан саран шингэхээ мартсан байх

ДХ:

Миний харсан хамгийн энхрийн цэцгийн дэлбээ чи минь байсан
Эмзэг турьхан биеийг чинь илбэх салхи нь болон чамайгаа хайрлая

Хэн ч чамайг надаас илүү үнсэхгүй
Хэн ч чадахгүй надаас илүү чадахгүй
Хэн ч чамайг надаас илүү хайрлахгүй
Хэн ч чадахгүй надаас илүү чадахгүй

ДХ:

Зүрхэндээ чамтай үүрд хамт болохоор
Энэ бүх ертөнц бидний дурлал


Үг: Энхтайван
Ая: Н.Халиун
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд