Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Маралжингоо, Мөнхтөр - Хайрыг хэрэглэх заавар

Хайр- Ямар ч газар хэн ч харсан албан ёсны зүрхэн логотой
Энэ хайр- Янз бүрийн өнгө будаг хэлбэр дүрстэй хэв маягтай
Зөв хайр- Хоёр хүний дунд хэрэглэгдэх дүрэм журамтай
Хайр- Би өөртөө бас чамд хайртай гэдэг үндсэн уриатай

Хайр гэдэг Хайр гэдэг Хайр гэдэг гэгээхэн бас эмзэгхэн
Тиймээс зөв мэдлэгтэй байх хэрэгтэй
Хайр гэдэг Хайр гэдэг Хайр гэдэг халуухан бас гэнэхэн
Тиймээс зөв алхам чиний ирээдүй

ДХ: Хэрэв чи хэн нэгнийг насан туршдаа хайрлахыг хүсвэл
Хэрэглэх зааврыг нь сонсож бас сайн сурсан байх хэрэгтэй
Хэрэв чи энэ хайраа үүрдийнх гэж шийдсэн бол
Өөрт байгаа бүхнээ түүндээ харамгүй зориулах хэрэгтэй

Хайр- Тансаг маягийн тохилог дулаан өөрийн гэсэн зүрхэн House-тай
Энэ хайр- Төрөл бүрийн амт чанар үзэмж загвар ёс жаягтай
Нэг хайр- Гурав буюу түүнээс дээш хүн хэрэглэх хориотой
Хайр- Би өөртөө бас чамд хайртай гэдэг үндсэн уриатай

Хайр анхны Хайр анхны Хайр анхны харцаар дурлаж бас татагдаж
Зөв харилцаагаар эхэлнэ.
Зөв алхам зөв мэдлэг зөв харилцаа гэдэг
Үнэнч хайрын сайхан амьдралын эхлэл билээ.

ДХ: Хэрэв чи хэн нэгнийг насан туршдаа хайрлахыг хүсвэл
Хэрэглэх зааврыг нь сонсож бас сайн сурсан байх хэрэгтэй
Хэрэв чи энэ хайраа үүрдийнх гэж шийдсэн бол
Өөрт байгаа бүхнээ түүндээ харамгүй зориулах хэрэгтэй
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2