Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсүх - Бид мартахгүй

Хайр гэрэлтсэн нүдийг чинь
Харах бүрийдээ дальдравч
Баясан булиглах зүрх минь
Байлдагч чамруу тэмүүлнэ

ДХ: Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж
Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана *2

Хүнлэг хайрын шивнээг
Сонсох бүрийдээ ичингүйрэвч
Хүсэн мөрөөдөх сэтгэл минь
Хайртай чамдаа тэмүүлэн

ДХ: *2

Хар нүдэн бүсгүй минь
Хэн хүний үр болоод чи
Онгон хайрыг минь уярааж
Унтах нойрыг хасна вэ

ДХ: Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж
Чи учрахдаа жаргал авчирна *2

Янаг хайртай бүсгүй минь
Ямар хүний үр болоод чи
Зүрх минь сэтгэлийг минь дэнслүүлж
Зүүд нойронд минь учрна вэ

ДХ: *3
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2