Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болормаа - Хайтан цэцэг

Яагаан хайтан чи миний, ээжийн
Яруухан бүүвэйн дууг сонсов уу
Яаж намайг төрүүлснийг
Жаахан ч атугаа чи мэдэх үү

Уулын хайтан чи миний, ээжийн
Уяран дуулан суухыг сонсов уу
Ухааруулж намайгаа өсгөснийг
Жаахан ч атугаа чи мэдэх үү

ДХ: Энгэрийн хайтан чи миний ээжийд
Энхрий жаргалтай наснаасаа хайрлаач
Энгэрийн хайтан шиг ээжийгээ би
Залуу явахыг нь үргэлж хармаар байна

Ягаан хайтан чи миний ээжийн
Яруухан бүүвэйн дууг сонсов уу
Яаж л намайгаа төрүүлсэнийг
Жаахан ч атугаа чи мэдэх үү

ДХ: *2


Үг: Ц.Хулан
Ая: Г.Ичинхорлоо
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2