Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсүх - Чи намайг би чамайг

Сая удаа догдлуулсан
Чиний уруул шиг яв ягаан
Цэцэг болгон хайрлая гээд
Бороо болон урслаа гээд
Ахин дахин дурлаач гэж би хүсье

Өдөр болгон шатаах нар шиг
Өдөр болгон зовоох зүрхийг
Одоо дандаа мэдэрье гээд
Одноос ч олон шаналъя гээд
Ахин дахин учиръя гэж би хүсье

Дх: Чи намайг би чамайг хайрлая
Өдөр болгон чинийх гэж мэдэрье
Тэгээд би чиний зүрхний гүнд шингэе
Дурлаж хайрлахад чи бэлэн үү
Одоо чи намайг би чамайг хайрлая
Олон зуун зуун удаа мэдэрье
Тэгээд би чиний зүрхний гүнд шингэе
Дурлалд мансуурахад чи бэлэн үү

Бал бурмыг амтлуулсан
Галын дөл шиг л час халуун
Хайраар намайг төөнөөч гээд
Халуун үгээр хөөргөөч гээд
Ахин дахин эрхэлье гэж би хүсье

Зөвхөн дан ганцаар уяраасан
Зөөлөн тэнгис шиг зах хөлгүй
Асар ихээр хайрлая гээд
Анхны юм шиг догдолъё гээд
Ахин дахин дурлая гэж би хүсье


Yг: Д.Батсүх
Ая: Н.Халиун
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд