Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батболд (Цэцэг хамтлаг) - Чиний инээмсэглэл

Чиний минь инээмсэглэл
Чимээ алдарсан шөнийн нам гүнд
Үзэсгэлэнт дүрийг чинь сэтгэлдээ тодруулахад
Шаналж гандсан сэтгэлийг минь сэргээх чиний минь инээмсэглэл
Саргүй шөнийг ч өдөр шиг гийгүүлнэ

ДХ: Чи минь надад итгэх юм бол
Хайрт минь чинийхээ
Итгэлийг чинь эвдэх сэтгэл гаргахгүй
Хайрт минь чи намайгаа ойлгооч
Хайрт минь чи надад итгээч

Уйтгар дүүрэн тэр өдрүүд
Үүрд миний зүрхэнд хадаастай
Итгэж ядсан сэтгэлийг минь сэргээх чиний минь инээмсэглэл
Энэ л шөнийг ч өдөр шиг гийгүүлнэ

ДХ: Чи минь надад итгэх юм бол
Хайрт минь чинийхээ
Итгэлийг чинь эвдэх сэтгэл гаргахгүй
Хайрт минь чи намайгаа ойлгооч
Хайрт минь чи надад итгээч

Дурсамж дүүрэн багахан насандаа
Дуулж явсан минь багадсан гэж үү
Дуунд уярч уйлсан чинийхээ нулимсанд
Үнэмшиж явсан минь зүүд гэж үү

ДХ: Чи минь надад итгэх юм бол
Хайрт минь чинийхээ
Итгэлийг чинь эвдэх сэтгэл гаргахгүй
Хайрт минь чи намайгаа ойлгооч
Хайрт минь чи надад итгээч
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд