Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ану - Чамд жаргал ирнэ

Амьдрал гэдэг хайраас хэцүү
Хонгор охин минь битгий уйл
Холдох гэж учраагүй юм
Чамд жаргал ирнэ би итгэж байна
Хайрлаж чадсан өдрүүд чинь
Түүнд үгүйлэгдэх болно

ДХ: Уйлах хэрэггүй хонгорхон минь
Уруул чинь хайрын амттайгаа байна
Харин сэтгэлээрээ чи бүхнээс илүү гэрэлтэж яваарай
Ингэх хэрэггүй ялдамхан минь чи
Инээх чинь бусдын хайрыг татна
Илүү сайхан хүмүүс байдаг гэдэгт итгээрэй

Хагацал гэдэг чамаас холдож
Хавар шиг зүрхэнд чинь хайр
Хаанаас ч юм гэнэтхэн ирж
Алган дээр чинь нулимс биш
Харин зөөлөн бороо туслахыг чи хүлээгээрэй

ДХ:

Уйлах хэрэггүй хонгорхон минь
Уруул чинь хайрын амттайгаа байна
Харин сэтгэлээрээ чи бүхнээс илүү гэрэлтээрэй

Өөрийн мэдэлгүй догдлон дурлаж
Өнгөрсөн гунигаа мартана чи
Өчигдөр биш маргааш чамд
Өөрийг чинь гэсэн хайр байсныг
Өнгөцхөн дурсамжаа мартаад чи ойлгоорой

ДХ: *2

Уйлах хэрэггүй хонгорхон минь
Уруул чинь хайрын амттайгаа байна
Харин сэтгэлээрээ чи бүхнээс илүү гэрэлтээрэй
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2