Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Classic Gem feat Zaya - Дэндүү давчуу

Өглөө бүр, өдөр бүр хэдийг яаж олох вэ гэж толгойгоо
Гашилгаж, шаналгаж алхсаар одоо залхлаа
Ажил гэр, алдар нэр хагас, бүтэн сайнгүй намайг хоргоогоод
Амралтаар ч, ажил дээр утас байнга хангинаж ядарлаа

Эртний танил минь чи ч олдохгүй
Эргээд дуурсах түүх ч олдохгүй ээ

Багын найз, дотны анд уулзах гэхээр өөдөөс намайг уучлаарай
Эхнэр маань хүүхэд маань дуудаад харихгүй бол болохгүй ээ
Оройтохоор утсаар байнга эхнэр үглээд эртхэн шиг ирж унтаарай
Өглөө эрт ажилтай харихгүй бол бас л болохгүй ээ

Тайван байхыг би гэнэт хүслээ
Цаганд баригдсан амьдрал минь

ДХ: Дэндүү давчуу, дэндүү давчуу дэндүү албан ёсны хүйтэн хөндий хорвоо
Дэндүү хатуу, дэндүү хатуу хэтэрхий хэлбэрт баригдсан хүний энэ хорвоо
Дэндүү дутуу, дэндүү дутуу хүнлэг сэтгэл нь бус хөрөнгө мөнгө нь чухал уу
Дэндүү завгүй, дэндүү завгүй хүний амьдрал

Хаашаа ч харсан уудам нутагтай ч би зам дээрээ түгжирнэ ээ
Хэсэгхэн энэ газар бүгд булаацалдана агаараа
Хуучны танил тааралдах үед бизнес ярьж өнгөрнө өө
Үнэн байсан ч ер нь чи байж ээ илүү даруухан

Өнгөцхөн хүн, хүн, хүн чанарууд
Өндөрт хүргэдэг арга заль мэхүүд

ДХ:

Yeah, This is Zaya
Би юуны төлөө юм бол завгүй
Том мөрөөдөлдөө сэтгэл сэвгүй
Үдшээр хөлөндөө гараа хавчуулаад
Цалингаа өрөндөө дандаа цавчуулаад
Урагшаа тийм ээ урагшаа тэмүүлээд
Жоохон жаргалаа зовлонгоор чимүүлээд
Найзуудаараа алхангуут ширээ нэхэлдээд
Өртэй хүмүүс микро дотор чихэлдээд

Тайван байхыг би гэнэт хүслээ
Цаганд баригдсан амьдрал минь

ДХ:

Мөрөөдлийн минь амьдрал заавал эсрэгээр нь
Хүмүүсийн харьцаад байгаа нь дарга цэргээр нь
Дарга нь цэргийн цалинг нэмжээ
Нэмсэн нь үйлийн үрийн доод хэмжээ
Баярлан өөрийн гэрлүүгээ чавхадна
Дутах байлгүй санаснаа авахад нь
Өр шир гэж л гар гараа дамжуулаад
Завсараар нь ажил амьдралаа амжуулаад
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд