Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Guys - Янаг жаргал

Янаг жаргалыг хүсэж би
Ядам хуруунд чинь бөгж зүүгээгүй ч
Ялдам саран ч гялбам цацраг гялалзах
Ялгуун хайраа чамд өгсөн
Энгүйхэн гэрэлтэх хайрын минь туяан дор
Ихэмсэгхэн гэрэлтэж алхаарай

ДХ: Цантсан одод шиг сэтгэлд минь сүүмэлзэх
Цагаан дурлалын минь дагина нь чи шүү
Цаг цагийн цасанд дарагдах амьдралын хаялганд
Ширхэг бүрт нь шингэн чамайгаа хайрлья
Эгшиглэн дуурсах дуу минь чимээсэй
Залуу насыг чинь намайг сануулсаар хайрласаар
Хайрт минь...

Тэр нэгэн өдрийг би чинь дурсан санан харуусан сууна
Тэргэл сарын дор гав ганцаар алхаж явна
Би үүнийг хүсээгүй ээ. Би ингэж явахыг хүсээгүй ээ
Хүсээгүй...
Би чамдаа хайртай байсан юм шүү хүсэл минь үнэн шүү
Үлгэрийн юм шиг жаргалдаа ташуурахдаа нулимсандаа живэхгүй гэсэндээ зүрхэндээ сэтгэлдээ тээсээр мигшинэ
Гэмшин уйлав дуулав харамсав чамайг дурсан би ганцаардав

ДХ:

Одод орчлонд түгэн тэртээ алсад гялбан цацраад
Орь зүрх минь ганцхан чиний тухай бодох юм
Цаг цагийн урсгалд бүдгэрч мартагдаагүй учрал дурлал
Хүсэл сэтгэлд уянга хөглөх хайрын дуулал
Санан гансран дурсан уйлан зөөлөн бороо шиврэнэ
Нулимс урсана дусал бүхэн нь хүснэ уйлна мэгшинэ
Гэрэл гэгээ дурлал хайраа хүснэ уйлна дуулна
Хөврөн урсан алслан холдох цаг хугацааг би дурсана

ДХ:


Үг, Ая: А.Төгсжаргал
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд