Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Guys - Эрх чөлөө

Цэл залуу насны гал дөлөөр бадарч явна бид
Эрх чөлөө аз жаргал бидний хувь заяа
Сайн сайхан амьдал бидний хүсэл нэгэн зүг чигтээ
Хүн хүнээ гэсэн сэтгэлээр сайхан амьдарцгаая
Дор дороо бид бид бүгдээрээ бие биенээ
Зүрх сэтгэлээрээ итгэлээрээ хайрлацгаая
Үнэн үнэн бүхний төлөө нэгэн хүсэл тэмүүллээр
Инээд хөөртэй дуу хууртай амьдарцгаая

Залуу нас бидний үүрдийн эрх чөлөө
Зангидсан гар мэт бид ирээдүйн төлөө
Алив бүгдээрээ эрх чөлөөг магтан дуулъя
Алгаа нижгэнтэл таший орчлонг доргитол дуулъя
Эрх чөлөө
Эрх чөлөө энэ бидний зүрхний хүслийн дуу
Эр зоригт монгол түмний уудам талын цуу
Эрх чөлөө нар мэт мөнхөд мандтугай
Ертөнцийн цуурай болон зуун зуунаар бадартугай


Үг: Guys
Ая: Х.Бат-Ундрал
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2