Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Guys - Үүлнээс дээгүүр...

Үүлнээс дээгүүр нисэн
Хонгор минь чамдаа би очлоо
Хайрлах сэтгэл минь хувиралгүйгээр
Энэ дууг дуулсаар очлоо шүү

Чиний тухай үргэлж би бодон суух дуртай
Гэхдээ би чамд хайртай
Чамд өгсөн миний гэгээн хайр
Зүрх сэтгэлийг минь үүрд эзэмдэнэ
Зүрх сэтгэлээ чагна ганцхан удаа
Надад зориулах хайраа битгий нуулдаа
Хэзээ нэгэн цагт би чамтайгаа
Нэг л өдөр учирна гэдэгт итгэдэг

ДХ: Хайрт минь чи дуулах дуу минь болж
Хонгор сэтгэл минь догдолноо
Хайрт минь чамдаа би хайртай болохоор
Энэ дууг дуулсаар очлоо шүү

Үүрийн зүүдэнд учирах
Энхрийхэн чамайгаа санан
Үнэнч сэтгэл минь дундралгүйгээр
Энэ дууг дуулсаар очлоо шүү

Би чинь чамдаа хайртай хайрт минь
Хайр минь хувирашгүй бас дундрашгүй
Үнэнч сэтгэлээс уярал нэхсээр
Үүлнээс жигүүр дэлгэн дүүлэн нислээ
Халуун тэврэлт хайрын үнсэлт бүхнээ
Санаж байна би зүрх сэтгэлээсээ
Хайрын энэхэн гэрэлт хорвоод
Хонгор минь чамдаа би хайртай

ДХ:


Үг, Ая: А.Төгсбаяр
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2