Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Honeymoon - Хар дарсан зүүд

Яг үнэндээ ахиад би чамтай учрахгүй гэж
Юу ч асуулгүйгээр чи намайг орхих боллоо гэж
Урсах нулимсыг минь чи арчихгүй байна гэж би
Уйлсан сэтгэл минь чамайг зүүдэллээ

Хайрлах сэтгэлээ минь аваад хаа нэгтээ рүү чи яваад
Хайраа нуугаад байна гэж би зүүдэллээ
Хүсэл бодлоо аргадаад ганцаараа үлдлээ гэж би
Хүйтэн хөлсөө цувуулан зүүдэллээ

Дх: Хар дарсан зүүд байлаа
Хар дарсан зүүд байлаа
Чамгүйгээр амьдрал хар дарсан зүүд байна *2

Чи хэлээч яг одоо би чиний хувьд хэн гэдгийг
Чи сонсооч хэлэх үгийг минь чи мэдрээч чин сэтгэлийг минь
Урваагүй зүрхийг минь чинийх гэж итгээрэй
Уулзахгүй байна гэж чамайг зүүдэллээ

Зүүд биеллээ гэж би айлаа зүгээр дэргэдээс битгий холдооч
Зүрх минь харуусал тээж үлдмээргүй байна
Ийм зүйлийг хүсээгүй би чамаасаа хайрт минь
Дандаа тэвчихгүй байна гэж чамайг зүүдэллээ

Дх:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2