Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

TG feat Болдо, Энхзол - Цорын ганц /AZ Ойрхон OST/

Зэрэгцэн суугаад зөвхөн нэг л зүгт ширтэхэд
Чиний хэлсэн үгс мөрөөдлийнхөө өмөн бүү сөгд
Аз жаргалын тухай надад ямар ч хүсэлт
Хэлээгүй ч итгэл өгсөн чиний халуун үнсэлт
Цагаар биш минут секунд дутамд
Чамаар би агаар ус мэт дутна
Цагаан морьтой ханхүү чинь мөн ч
Биш ч бай яг одоо бол би чиний л өмч
Түнэр харанхуй шөнөөр ч чиний үнэр
Шингэсэн хөнжлийг би нөмөрч
Зүүдлэн нойрсоход төвөгхөн ч биш
Зөвхөн хамт байна тэр бол миний л гүнж
Яг энэ мөчид чи бид хамтдаа
Мэдэрч авах зүйл нь бүхнээс амттай
Аз жаргалыг чи бид хоёр зохионо
Зөвхөн чамд минь л энэ бүхэн зохино

ДХ: You are my only you are my life
Baby I want hold you tired
You are my only you are my life
Baby you are my only life

Бүсгүй минь нүд руу минь хар надад итгэ
Бид хоёрын дунд асаж байгаа зүйлийг хайр гэдэг
Ард үлдсэн бүх бэрхшээлийг хараал идэг
Аз жаргал гэж бид өөрсдөө л бүтээдэг
Бидэнд бэрхшээлийг давах туршлага бий
Биелүүлэхийг хүссэн аз жаргал гэж бий
Бидэнд туулж өнгөрүүлсэн оршил бий
Битүүхэн чамайг ойлгох түшиг чинь би
Хорвоо дээр өнгө сүлэлдэн олон янз
Харин чи бол миний хувьд цорын ганц
Хальт ч болов тэр мөрчид чамайг хармагц
Хайж байсан бүхнээ олсон нь миний аз
Туулах зам урт дуулах үгс дуудах нэр хуурах зүйл үгүй
Чамд уусах хүсэл дуусах болоогүй учраас
Энэ бүх зүйл түр зуурынх бус

ДХ:

Аз жаргал гэдэг нэр үг хүн бүхний толгойд
Зөвхөн нэг л утгаар хүмүүс хүсэж ойлгоод
Алт мөнгө алив эд баялагаар төсөөлнө
Аа харин хайрт минь чи л байхад надад төгсгөл нь
Амар сайхан жаргадаг үлгэр мэт байх болно
Амьдралын диваажингаа хайраар хоёул хайж олно
Гол нь чи надад итгэ хонгор минь хүлээн тэс
Аз жаргалын шувуухай минь хайрын тэнгэрт дүүлэн нис
Гэж дуулаад ирэхгүй ч хамт байх өдөр ойрхон
Хэлж дуудаад ирдэггүй ч аз бидэнд ойрхон
Ховор олдох завшаан мэт баярласан зүрхэндээ
Сар жилээр хүлээсэн чамайг хардаг зүүдэндээ
Амласан үгэндээ үнэнч хэзээд хэвээрээ
Амссан хайрын амт сартай шөнийг мартаагүй
Хол гэж бүү бод үргэлж би чиний дэргэд
Хожимдсон гэж бүү бод хүлээсээр байна чамайг ирэхэд

ДХ:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2