Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

ACapella - Тэртээд нисэх хүсэл

Би ганцаараа чамайгаа санан санасаар
Цасан ширхэг эргэлдэн будран буулаа
Хайлах цасны ширхэг бүрт нь хайраа би шингээж
Зүрхнээс урсах нандин үгээ чамдаа хэлэхсэн

Би ганцаараа чамайгаа бодон бодсоор
Зүсрэх бороотой гудамжинд нэг л уйтай
Шиврэх борооны дусал бүрт нь хайраа би шингээж
Үнэн зүрхний хайрын үгээ чамдаа хэлэхсэн

Дх: Хүсэл минь тэртээд нисээсэй
Алсын алс чамд минь хүрээсэй
Хайрын дуугаа чамдаа би дуулъя
Бодолд минь чи минь үргэлж мөнх
Алсын алсаас тэмүүлэх юм
Хайрын дуугаа чамдаа би дуулъя

Би чам руугаа тэмүүлэн яаран нислээ
Би чамайгаа санан зүүдлээд сэрлээ
Зөөлөн үлээх салхины илбээнд хайраа би шингээж
Хүсэл хайраар дүүлэн дүүлэн чамдаа би очлоо

Дх:

Тэртээд нисэх хүсэл минь чам руу минь яаруулсаар
Санан зүүдлээд сэрлээ би хайраа

Дх: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2