Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Тэнүүн ft Quiza - Хайрын сонат

Ая: Г.Онон, Үг: Quiza

Дээрээс халуун нар төөнөхөд чи бороо болж би норсон
Миний нүд гялбан өөр өнгө хайхад чи солонго болсон
Зүг чигээ мартан төөрөх манан дунд чамайгаа би олсон
Хамгийн хайртай зүйлийг минь чи өөрчилсөн

Quiza: Yeah чи бол гэрэл гэгээ
Чи миний гэрэл гэгээ
Чи миний амьдралд үзсэн кино
Yeah чи миний дуртай кино
Yeah чи миний дуртай кино
Чи миний гэрэл гэгээ yeah

Шөнийн дараа үүр цайх шиг чи надад гэрэлтэх юм
Шүүдрийн дусал шиг ариухан царай чинь харагдах юм
Хамт байсан мөч удаан биш ч гэсэн хайрласан бүсгүй бол ганцхан чи
Хэлсэн үг минь хэтрүүлсэн үг биш чиний минь инээд энэ юм шүү

Quiza: Гэрэл чи минь хаана тийшээ би чинь зүтгэнэ
Амлалт үглэнэ микрофоны ард талд Quiza ганцаар
Амлалт наашаа ойртоод өнөөх үгсийг сайн чагна
Утсаар яриад завгүй байвал түүнээ түрхэн зуур азна
Би чамд хайртай би чамтай хоол идээд дараа нь хамт алхах дуртай
Би чамайг хүргэж өгөөд гэртээ ирээд нойргүй хонож байхдаа бодох юм
Өгч чадах зүйл үгнээс илүү миний хайр байна
Чи бол миний хувьд миний хамгийн үнэт зүйл минь
Миний ой санаанд уншигдсан онцгой хайрын ном
Үзэж байсан кинонуудаас үлдэж хоцорсон
Чи олон охидын хоор дундаас гоцорч тодорсон
Үлдсэн хугацааг чамтай цуг үлдээх би хувьтай
Тэр ганц бол чи байх ёстой
Миний зүрхэнд чи хадаастай
Чиний хувцаслалт үргэлж миний show-нд үзэгдэнэ fantastic
Чиний дээрээс навчис унагаах миний гудамж романтик
Одоо киноны хамгийн оргил үе нь ирээд
Эцэс төгсгөлгүй үргэлжлэх оргил үе нь байна
Миний зүрхний сонат чамд хөг нэмэх болно
Миний хайрын сонат чамд гэгээ нэмэх болно
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2