Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Gee VS Jonon ft. Баяраа - Миний нутгийг надад үлдээ

Дх: Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
Миний хүсэл мөнгө биш гэдгийг сайн ойлгооч
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь

Би энэ газар шорооныхоо эзэн нь
Өвлүүлж үлдээсэн надад
Өвөг дээдэс, эцэг минь
Өдий хүртэл бусдад алдаагүй ч эцэст нь
Үр сад нь өнгө мөнгөөр арилжахыг үзсэн
Би азгүй хүн
Би хувь заяагүй хүн

Амиа өгөхдөө эцэг минь биднийг огт хаяагүй юм
Харин бид өөрсдийн үр ачаа мартсан
Мөнгө л байвал болоо гээд эд баялагийн зарцан
Баялаг гэхээр юунд материаллаг зүйлийг хайна вэ
Жинхэнэ баялаг наад газар доор чинь байхгүй ээ
Чиний цус чиний ухаан чиний газар шороо түүнээс ургах ургамал
Жинхэнэ баялаг гэдэгт орно
Алтыг мөнгөөр зардаг ч мөнгийг хүн иддэггүй
Өвсийг мал идэж малыг хүн иддэгээ мэддэггүй
Болсон юм гэж үү арай үгүй
Монгол гэдэг элсэн цөл ирээдүй бид үзэх вий

Хэл хил мал гуравтайгаа
Хэн баян хэн баян Монгол баян
Хэл хил мал гуравтайгаа
Хэн баян хэн баян Монгол баян

Дх:


Сонс
Та нарыг наад газраа ухаг гэж
Найман зууны тэртээ Монгол нэрийг тунхаглаж
Баатрууд нь тулалдаж байсан гэвэл үгүй
Үр сад нь өвгөдийнхөө заналт дайсан юм гэж үү
Халхын голд өвөө минь японуудтай байлдахдаа
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн
Харин бид түүний хариуд юу гэж айлдав даа
Чацган дарга байхгүй гэж цухалдан үглэсэн

Газрын тос үгүй ч бидний хөл алхаж чадна
Гол мөрөн үгүйд бид харин амьдарч чадах уу
Бидний ямараас шалтгаална хойч дараа үе минь
Гэвч энэ мэтээр байвал ирээдүй биднийг хараан зүхнэ

Ширхэг өвс алтнаас илүү үнэтэй болох үед
цаас идэж болдоггүйг хүмүүс та нар бодох вий
Шингэн бүхнийг ууж болдоггүйг мэдэх үед
Тусламжаар дусал ус харийн орноос ирэх вий

Чиний төлөө явсан
Чингис дээдсийг бүү март
Халтар цаасны төлөө
Халхын голыг бүү март *2

Дх:
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд