Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Цэцэ ~ Амьд бурхан

Та хоёрынхоо бүтээл та хоёр миний шүтээн
Чадах бүхнээ хийсэн чамгүй ихийг өгсөн шүү дээ хүүдээ
Хүн шиг хүн болгосон зөв хүмүүжил надад олгосон
Хэлсэнээр чинь хийсэн 20-тойдоо хоолтойгоо би золгосон
Чихэнд чийртэй байсан ч одоо бодоход хамгийн үнэтэй сургааль
Чадлаараа хийсэн ч авах хэцүү та хоёроосоо магтаал
Чадахгүй байсан зүйл дээр тэнэг гэж намайг зэмлээгүй
Чадал нь байсан ч тэд нар шиг намайг хэзээ ч эрхлүүлээгүй
Суран бүснээс илүү сургаалийн үг нь үнэтэй
Савал хийвэл аав минь гар хүрч байгаагүй билээ хүүдээ
Дандаа бишээ хааяа хүүдээ өгөх таны ганцхан үнсэлт
Таны хийж чадаагүйг хийх нь хүүгийнх нь ганцхан хүсэл

Дх: Сана бүү зов хүү чинь хэзээ ч уруудахгүй
Хүссэн зүйлийг чинь хүргэж өгнө тун удахгүй
Уурлуулж байсан бол уран үгээр таныг уяраая
Амьд бурхадыгаа амжиж хайрлацгаая

Хүү чинь хүний нутагт сайн байгаа санаа бүү зов ээжээ
Учир нь өглөө болгон өргөнө та хүүдээ цайныхаа дээжээ
Толгойд хийсэн зүйлийг чинь хэн ч булааж авч чадахгүй
Гэж хэлсэн үгийг чинь хүү нь хэзээ ч мартахгүй
Зовох цагт минь дэм болсон сэтгэлийн минь эм болсон
Ээж шигээ Монгол бүсгүйг хүний нутгаас хүү нь олсон
Урдуур нь биш хойгуур нь биш дундуур нь яв гэж заасан
Энэ үгний чинь утга учрыг амьдаар нь би олж харсан
Хүн шиг амьдарч та хоёрыгоо хүү чинь баярлуулъя даа
Хүний нутгаас хобби болсон хип хоп дуугаа дуулъя даа
Тоглолт хийнэ гэхэд нүүрэн дээрээ намайг тоогоогүй ч
Open Air-ийн гадаа хүүгээ та хоёр минь сонсож байсан

Дх: Сана бүү зов хүү чинь хэзээ ч уруудахгүй
Хүссэн зүйлийг чинь хүргэж өгнө тун удахгүй
Уурлуулж байсан бол уран үгээр таныг уяраая
Амьд бурхадыгаа амжиж хайрлацгаая /х2/

Ээжийн минь сэтгэл надад миний сэтгэл гадуур хэснэ
Намайг орж иртэл дуг хийлгүй том өрөөндөө та тэснэ
Байрны ах нар бацаан байхад яагаад ч юм бэ надад сайн
Одоо бодоход миний ард уул шиг аав минь байсан байна
Ачийг нь хариулахгүй гэхэд багахан шиг зовооцгооё
Чихэнд чийртэй ч гэсэн хэлсэн хэдэн үгийг нь тооцгооё
Өдрөөс өдөрт холдож байгаа амьд бурхадыгаа хайрлацгаая
Орхиод одохоос нь өмнө гэр гэрлүүгээ харьцгаая

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд