Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Tsetsee ~ Цааш нь

Ванкүүш хамтлагийн гишүүн 16-тай бацаан
Хийсэн дуугаа FM-д өгөх гэхэд хөтлөгчид буцаана
Харамсалтай нь арын хаалга байгаагүй ч авьяас нь байсан
Харанхуй өрөөнд хийсэн дуугаа интернэтээр би тараасан
Хэн дуулаад байна вэ гэхэд хариултыг нь Цэцэ гэдийн
Хүссэн хүсээгүй олонд танил болжээ аль хэдийн
Зөрсөн болгон зөн совингоороо намайг эргэж харна
Зүгээр байхгүй дээр нь ..... гэж шивнэж гарна
Намайг юу гэж ярьсан ч хамаагүй би нээрээ юм бодохгүй
Чиний ярьсаны зоргоор чиний ярьсан шиг хүн шиг би болохгүй
Энэхэн биеээ хуваадаг бол бүгдэнтэй нь би уулзаж үзнэ
Нэг ч үг солиогүйн байж намайг тэд нар муулаж үзнэ

Дх: Мөрөөдөл минь хязгаар үгүй
Тиймээс зогсох зогсоол үгүй
Мөрөөдөлд хөтлөгдсөөр
Тэндээс би энд ирлээ

Хуучин Цэцэ дуучин Цэцэ 2-т чанарын ялгаа алга
Худлаа хуцагчид миний нэрийг доош нь зулгаана
Ээж аавын хайртай хүү ганц эгчийн би сайн дүү
Найз охины үнэнч хайр нь найз нөхдийнхөө багын найз нь
Хэвээрээ байна би хэлээрээ Дандий
Хэн байснаа Цэцэ хэнээр ч хэлүүлэлтгүй сандын
Хийсэн зүйлийнхээ эцэсийг л үзэж байж ханадын
Харин тийн сайндаж муудаж явсан хэдий ч андын
Тангаргаа мартаагүй манийгаа энэ хүртэл чирч иржээ
Чиний талаар хэлэх үгс хэдхэн мөрөнд шингэхдээ
Нэг хүн нь ийм байна нийлвэл гай болно гэж чи хэлдэг
Нэмэр хачир нэмэлгүйгээр Ванкүүш дуулж эхэлдэг

Дх: Зорилго минь хязгааргүй
Цаг хугацаа намайг хүлээхгүй ээ
Тиймээс бас зогсоол үгүй
Хүсэл зорилгодоо хөтлөгдсөөр
Тэндээс энд би ирлээ

Дууг минь сонсох дуртай хүмүүс тааралдсан бол зураг даруулж
Гаргасан цомог болгон дээр минь гарын үсэг зуруулж
Тайзан дээр гараад ирвэл гараа өргөн алгаа ташина
Тайлбарлах аргагүй таашаал авдаг миний дуртай агшин
Зүгээр суухад ирээгүй зүтгэж олсон миний нэр төр
Өөрийн хүчээр хийж өдий хүртэл явсан миний намтар
Дуу минь UB Эрдэнэт Дарханд хотын төвд цаашаа тархад
Зорьсон зорилгынхоо төлөө зүтгэж би ард нь гархад
Ингээд нэгнээ хархад бор зүрхээрээ бор залуу
Өөдрөгөөр амьдарсаар өнөөдөртөө сэтгэл хангалуун
Намайг өдий хүртэл сойсон ч ирсэн та нартай адилгүй
Нөгөө хэдэд хандаж хэлэхэд ахиад нэг ....
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2