Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд ~ Ижилгүй ганцхан амраг

Алтан аягаар уумаар рашаан ус гэж байдаг юмаа
Аниад суухад үзэгдэх амраг ганц байдаг юмаа
Эрдэнийн бумбанд сөгнөмөөр эгэлгүй рашаан байдаг юмаа
Эрхлүүлж хайрлаад ханамгүй энхрий амраг байдаг юмаа

Аниад суусан ч үзэгдэх амраг ганц байдаг юмаа
Мөргөөд сөгдсөн ч багадах амраг ганцхан байдаг юмаа

Бурхны мэлмий шиг харцаар чинь шагнуулах би дуртай
Буруу хазгай гишгэсэн ч чамаасаа нууж чадашгүйнэ
Буруу хазгай гишгэсэн ч чамаасаа нууж чадашгүй

Мөнгөн аягаар уумаар мөнхийн ус гэж байдаг юмаа
Мөргөж сөгдсөн ч багадах амраг ганцхан байдаг юмаа
Азарга адуугаар арилжимгүй ажнай хүлэг гэж байдаг юмаа
Адис авсан ч багадах алтан нутаг гэж байдаг юмаа

Мөргөөд сөгдсөн ч багадах амраг ганцхан байдаг юмаа
Адис авсан ч багадах алтан нутаг гэж байдаг юмаа

Бурхны мэлмий шиг харцаар чинь шагнуулах би дуртай
Амьсгал отоглохдоо дуудах алтан нутаг гэж байдаг юм аа

Бурхны мэлмий шиг харцаар чинь шагнуулах би дуртай
Буруу хазгай гишгэсэн ч чамаасаа нууж чадашгүйнэ
Адис авсан ч багадах алтан нутаг гэж байдаг юмаа
Амьсгал отоглохдоо дуудах алтан нутаг гэж байдаг юм аа

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2