Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэрчмаа ~ Ханийн дуу

Наран мандах шиг мишээсэн алаг хөөрхөн үрсээ бодон
Насны хайр чамдаа сэтгэлээ би аргамжиж
Нууцхан ширтэх харц бүхнээс нандин бүгдийг далдлан
Мэргэн ухаарлыг нэмж чамайгаа би хайрласан

Нууцхан ширтэх харц бүхнээс нандин бүгдийг далдлан
Мэргэн ухаарлыг нэмж чамайгаа би хайрласан

Дэггүй сормуус хаялан ханийг минь өдөх харцнаас
Дэндүү их өмчирхөн харамлахгүй байж чадахгүй ч
Дээсэн дөрөөнд чи минь сэтгэлээ нөмөглөн гэгэлзээд
Дээдийн энэ хайраа хоёрдуулж битгий хугаслаарай

Дээсэн дөрөөнд чи минь сэтгэлээ нөмөглөн гэгэлзээд
Дээдийн энэ хайраа хоёрдуулж битгий хугаслаарай

Дахилт:
Хорвоогийн жамаар чамтайгаа учраад
Хосгүй хайраараа биесээ чимээд
Хүүгийн аав, охины ээж нь болоод
Хан хорвоо дээр нэгэн бүл нэмэгдсэн

Ганцаардах сэтгэлгүй хорвоод ханьтай яваадаа түшигтэй
Гал тасалж тооно өргөсөн гэрийн тулгандаа дөлтэй
Голомт залгах үрсээ бурмаар тэтгэх хүслэнтэй
Гэгээн хайраар бялхсан бидний амьдрал жаргалтай

Голомт залгах үрсээ бурмаар тэтгэх хүслэнтэй
Гэгээн хайраар бялхсан бидний амьдрал жаргалтай

Дахилт:
Хорвоогийн жамаар чамтайгаа учраад
Хосгүй хайраараа биесээ чимээд
Хүүгийн аав, охины ээж нь болоод
Хан хорвоо дээр нэгэн бүл нэмэгдсэн

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2