Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Өнөдэлгэр ~ Зүүдний наран

Өвсний толгой шүүдэр хяруулаад
Өмөг түшиг аавыгаа үгүйлэх юм
Сэтгэлд ургасан зүүдний наранд та
Сэмхэн даахь минь нялхаараа л явна даа

Дх: Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Наддээр асгардаг ч болоосой аав минь

Нялх балчир насанд минь эрхлүүлчихээд
Надтай үүрд байгаач ааваа
Нимгэн тэрлэг жиндэх сэрүүнд нь
Нөмөр дулаан өврийг тань үгүйлэх юм

Дх: Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Наддээр асгардаг ч болоосой аав минь

Хааяа зүүдэнд аав минь ирчихээд
Хамтдаа байгаа гэж ярих юм
Долоон бурхан одонд тань мөргөөд
Дуундаа таныгаа мөнхөлж явна даа

Дх: Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Наддээр асгардаг ч болоосой аав минь /х2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2