Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Амархүү, Агий (Kiwi) ~ Надад итгэ

Чи намайг татдаг гэдгээ мэдэх үү
Би чамайг юу гэж боддогоо хэлэх үү
Чи л миний хайрлах хүн гэж хэлэхээс өмнө
Энэ уярал хаа хүрэхийг хэлээч

Дх: Өөрийг чинь би харах бүр
Энд чи хэнийг хайж ирсэн юм бэ
Өөрөөсөө үүнийг асуухад
Хүлээсэн хүн чинь би мөн үү

Зүрхэлж би хүсэхдээ
Зүгээр учраагүй байгаасай
Үүнийг чинь мэддэг гэж бодохоос өмнө
Надаас юуг мэдэрдэгээ хэлээч

Дх: Өөрийг чинь би харах бүр
Энд чи хэнийг хайж ирсэн юм бэ
Өөрөөсөө үүнийг асуухад
Хүлээсэн хүн чинь би мөн үү

Чамтай байхаас би уйдаж үзээгүй ч
Энд чи надтай үлдэхийг хүсэх болов уу
Чамайг явуулж чадахгүй болохоос өмнө
Энэ бүхэн юу болохыг хэлээч

Дх: Өөрийг чинь би харах бүр
Энд чи хэнийг хайж ирсэн юм бэ
Өөрөөсөө үүнийг асуухад
Хүлээсэн хүн чинь би мөн үү
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2