Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд, Rokit Bay ~ Үүлэн домог

Үүл хүү Солонго бүсгүйд дурлажээ
Үзэсгэлэн гоод нь сэтгэл унагажээ
Тэнгэрт нумрах түүнийг хараад
Тэсгэл алдан хөөцөлдөн оджээ

Эгэл боргил уул амраг нь түүнд
Сэтгэл хөдлөн увьдасгүй санагджээ
Өнгөөр тунарах солонгын дэргэд
Өлөг зүсгүй дорой харагдаж гэнэ

Хуурамч сэтгэл гэдэг үүл нүүгээд одно
Хувиршгүй амраг уул торойгоод үлдэнэ
Үзэмж гоо гэдэг солонго цаашлаад арилна

Дх: Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч
Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч
Солонго адил замхраад арилна
Үүрд хайрлах хувиршгүй сэтгэл
Үнэн зүрхний ганцхан амраг
Солонго адил замхраад арилна

Үүл Солонгод дурлаад жаргал үзсэнгүй
Үнэн төрхийг нь хэзээ ч таньсангүй
Нүд булаасан түүнийхээ араас
Нүүж явдаг тавилантай болжээ

Тэнгэрийн уудамд Солонгыг хайж
Тэнүүчилж амьдрах хувь тохиожээ
Хоосон хуурамч Солонгод гомдсон
Хорсох нулимс нь цас бороо болжээ

Үнэнч бус сэтгэл гэдэг үүл нүүгээд одно
Үүрдийн амраг гэдэг Солонго цаашлаад холдоно
Үлдэх амраг гэдэг уул харуулдаад хүлээнэ

Дх:

Мөрөөдлийн Солонгод үүл сэтгэлтэй
Тэнгэрийн бүсгүй нь хоосон чанартай
Мөнхийн ууланд үүл суудалтай

Rockit bay:
Үүрдийн жаргалаа нэг шөнийн
Зуурдын жаргалаар тэр сольсон
Үүрдийн амлалтаа зуурдын амрагаар тэр сольсон
Түүнд уул нь бүх юм байжээ
Гэвч ердөө ч ханаагүй
Хүсэж байсан зүйл нь замхарч
Нэвт гарна гэж санаагүй
Ховсдуулсан олон өнгөнд нь
Хажууд байгаа үнэ цэнийг
Мэдэхэд бодол нь хөнгөндөө
Тэр цагийн шалгуурт нисэж одох
Хоногийн настай чанарыг таньсангүй
Цагийн алгуурт тэсэж үлдэх
Домгийн настай чанарыг таньсангүй

Дх:

Уул бүсгүйдээ үүл эргээд иржээ
Уучлал хүсэн бэлд нь сөгджээ
Уужим сэтгэлт уул бүсгүй
Урьдын явдлыг нь өршөөжээ

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд